УрГУПС-д тавтай морилно уу!
Уралын зам харилцааны улсын их сургууль нь 1956 онд үүсгэн байгуулагдсан. Тус их сургууль нь Орос ба ХНО-ын мэргэжлийн дээд боловсролын шилдэг зуун байгууллагын нэгд тооцогддог. 2013 онд Их сургуулийн цогцолбор нь олон улсын стандарт ISO 9001-2008 “Чанарын удирдлагын системүүд. Шаардлагууд”-д нийцэж буйн гэрчилгээг авсан болно.
УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль) – Уралын холбооны тойргийн тээврийн анхны бөгөөд ганцхан их сургууль нь юм. Дэлхийн хоёр тивийн хоёр холбооны тойргийн нутаг дэвсгэр дээр байрладаг. Хотын цөөрмийн эрэг дээр 15 га талбай бүхий гайхалтай цэцэрлэгтэй – энэ газар нь спортоор хичээллэх, амрах газар болдог. Газар нутгийн өвөрмөц байршил нь амьдралын эрүүл хэвшилд тустай. Энд зуны улиралд байдарк завь, каноэ завины болон “Луу” ангиллын спортын сэлүүрийн дугуйлангийн сэлүүрчид ирцгээж дасгал сургуулилтаа хийдэг, харин өвлийн улиралд – цаначид, хоккейчид ирцгээдэг.
Их сургуулийн цогцолборын бүх нутаг дэвсгэр дээр Интернет, Wi-Fi үнэгүй үйлчилдэг. Их сургуулийн цогцолборт – спортын орчин үеийн цогцолбор, оюутны хотхоны нутаг дэвсгэр дээр байрладаг оюутны 8-н дотуур байр багтана. 2013 онд их сургуулийн залуу багш нарт болон эрдэмтдэд зориулсан тав тухтай орон сууц баригдсан.
Тус их сургууль нь шинжлэх ухаан, сургалт, спорт ба урлагт өөрийгөө хөгжүүлэх хамгийн өргөн боломжийг бий болгож өгсөн – уран бүтээлийн 14-н хамт олон, спортын 20-н секци дугуйлан, оюутны шинжлэх ухааны 12 коллектив ажилладаг. УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль) -ийн оюутнууд – нэр хүндтэй тэмцээн конкурсуудэд амжилттай оролцон олон удаа ялагчид болсон. УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль)-ийн “Урал” барилгын баг нь “Сочи-2014” Олимпийн тоглолтын олимпийн объектуудын барилгыг барьж “Барилгын шилдэг баг” цолыг хүртсэн. Оюутны шинжлэх ухааны коллектив “Formula Student USURT” нь Екатеринбургын түүхэнд анхны уралдааны машиныг зохион бүтээж, түүнийгээ Итали дахь “Formula SAE” олон улсын тэмцээн дээр танилцуулсан. Багийн оролцогчдын бүтээл нь төслийн техник хэрэгжүүлэлтийн хувьд Оросын багуудаас шилдэгт тооцогдсон. Залуу зохион бүтээгчдийн баг гурван жил ажиллахдаа уралдааны гурван машиныг угсарсан бөгөөд тэдгээрээр олон улсын түвшний инженерийн уралдаануудад амжилттай оролцсон. Тус баг нь 2015 оноос шинэ лабораторид (Fab lab) ажиллаж байгаа ба, тэнд оюутнууд зөвхөн автомашины загваруудыг бүтээдэг төдийгүй, бас өвөрмөц деталиудыг өөрсдөө угсардаг.
Тус их сургууль нь олон улсын хөтөлбөрүүдэд болон инженер-оюутны BEST олон улсын оюутны хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Их сургуульд Герман, Итали, Бельги зэрэг орнуудын гадаадын багш нар тогтмол лекци уншдаг. Тэднийг дурьдвал – “Siemens” компанийн (“Хөдөлгөөнт чанао ба ложистик” салбар) тээврийн шийдлүүдийн чиглэлийн захирал Рольф Эпштайн.
Өнөөдөр тус Их сургуульд дэлхийн 15-н улс орны 18 000 гаруй оюутан суралцаж, өндөр мэргэжлийн 1110 гаруй багш нар, түүний дотор шинжлэх ухааны 74 доктор, 330 дэд эрдэмтэн багш нар багшилж байна. Тэдний дунд шинжлэх ухаан техникийн гарамгай зүтгэлтэн, Тээврийн Оросын академийн Уралын бүс хоорондын салбарын гишүүд бий.
Их сургууль нь 6-н факультет, 23-н тэнхим, орчин үеийн шинжлэх ухаан-боловсролын 12 төвтэй. Бэлтгэл курсыг мэргэжлийн дээд боловсролын 4-н мэргэжлээр (13-н мэргэшил), бакалаврыг 17-н чиглэлээр, магистрыг – 17 чиглэлээр, аспирантурыг 17 чиглэлээр болон дээд сургуулийн боловсролын дараахь 27-н хөтөлбөрөөр бэлтгэдэг.
УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль) нь газар дээрх шугам сүлжээний өндөр мэргэшлийн инженер-барилгачдыг, төмөр замын тээврийн мэргэжилтэн, мэргэжлийн удирдагчид: эдийн засагчид, ложистикч, ажиллах хүчин удирдах менежер, мэдээллийн системийн зохион бүтээгчдийг бэлтгэдэг.
УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль)-ийн ректор – Александр Геннадьевич Галкин бол – техникийн шинжлэх ухааны доктор, профессор – “Контакт сүлжээний автоматжуулсан зохион бүтээх системүүд” (САПР КС) шинжлэх ухаан-судалгааны лабораторийн удирдагчдын нэг юм. Лаборатори нь гадаадын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг, түүний дотор “Siemens” компанитай хамтран ажилладаг. 2002 онд Оросын Холбооны Улсын Зам харилцааны яамнаас УрГУПС-ын ректор А.Г.Галкиныг Тээврийн Оросын шинжлэх ухааны академийн бүс хоорондын Уралын салбарын тэргүүлэгчээр сонгосон.
УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль)-ийн олон улсын холбооны салбарын холбоо барих хаягууд.
2015/2016 оны хичээл жилд оюутнуудыг Дээд боловсролын мэргэшил ба чиглэлүүдээр сургах сургалтын үнэ
УрГУПС (Уралын зам харилцааны улсын их сургууль)-ийн толгой дээд сургууль ба салбаруудын 1-р курс
Мэргэжил/бэлтгэлийн чиглэлийн код |
Мэргэжил/бэлтгэлийн чиглэлийн нэр |
Сургалтын норматив хугацаа (жил) |
Сургалтын үнэ, рубль |
||
Семестрийн |
Жилийн |
Сургалтын бүх хугацааны бүрэн үнэ |
|||
Сургалтын өдрийн цагийн мэргэжлүүдээр |
|||||
23.05.03 |
Төмөр замын хөдлөх анги |
5 |
40800 |
81600 |
408000 |
23.05.04 |
Төмөр замын ашиглалт |
5 |
40800 |
81600 |
408000 |
23.05.05 |
Галт тэргийг хангах системүүд |
5 |
41700 |
83400 |
417000 |
23.05.06 |
Төмөр зам, гүүр ба тээврийн хонгилын барилга |
5 |
37400 |
74800 |
374000 |
Сургалтын өдрийн цагийн бакалавр бэлтгэх чиглэлээр |
|||||
38.03.01 |
Эдийн засаг |
4 |
39800 |
79600 |
318400 |
38.03.02 |
Менежмент |
4 |
43900 |
87800 |
351200 |
38.03.03 |
Боловсон хүчнийг удирдах |
4 |
39800 |
79600 |
318400 |
43.03.01 |
Үйлчилгээ |
4 |
38200 |
76400 |
305600 |
43.03.02 |
Жуулчлал |
4 |
38200 |
76400 |
305600 |
38.03.06 |
Худалдаа |
4 |
37800 |
75600 |
302400 |
13.03.02 |
Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник |
4 |
38000 |
76000 |
304000 |
39.03.01 |
Социологи |
4 |
30900 |
61800 |
247200 |
23.03.03 |
Тээвэр-технологийн машин ба иж бүрдлүүдийн ашиглалт |
4 |
39600 |
79200 |
316800 |
23.03.01 |
Тээврийн процессын технологи |
4 |
38000 |
76000 |
304000 |
27.03.04 |
Техникийн системийн удирдлага |
4 |
39600 |
79200 |
316800 |
15.03.06 |
Мехатроник ба робототехник |
4 |
39600 |
79200 |
316800 |
09.03.02 |
Мэдээллийн системүүд ба технологиуд |
4 |
40900 |
81800 |
327200 |
10.03.01 |
Мэдээллийн аюулгүй байдал |
4 |
40900 |
81800 |
327200 |
44.03.04 |
Мэргэжлийн сургалт |
4 |
30900 |
61800 |
247200 |
08.03.01 |
Барилга |
4 |
39600 |
79200 |
316800 |
20.03.01 |
Техносферын аюулгүй байдал |
4 |
39600 |
79200 |
316800 |
Магистрт өдрийн цагаар суралцах чиглэлээр |
|||||
38.04.01 |
Эдийн засаг |
2 |
37500 |
75000 |
150000 |
38.04.02 |
Менежмент |
2 |
37500 |
75000 |
150000 |
38.04.03 |
Боловсон хүчний удирдлага |
2 |
37500 |
75000 |
150000 |
10.04.01 |
Мэдээллийн аюулгүй байдал |
2 |
40900 |
81800 |
163600 |
13.04.02 |
Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник |
2 |
40900 |
81800 |
163600 |
23.04.02 |
Тээвэр-технологийн газар дээрх иж бүрдэл |
2 |
40900 |
81800 |
163600 |
23.04.03 |
Тээвэр-технологийн машин ба иж бүрдлийн ашиглалт |
2 |
40900 |
81800 |
163600 |
23.04.01 |
Тээврийн процессын технологи |
2 |
40900 |
81800 |
163600 |
23.04.06 |
Мехатроник ба робототехник |
2 |
40900 |
81800 |
163600 |
09.04.02 |
Мэдээллийн систем ба технологиуд |
2 |
40900 |
81800 |
163600 |
08.04.01 |
Барилга |
2 |
40900 |
81800 |
163600 |
20.04.01 |
Техносферын аюулгүй байдал |
2 |
40900 |
81800 |
163600 |
Боловсролын эчнээ хэлбэрийн мэргэжлээр |
|||||
23.05.03 |
Төмөр замын хөдлөх анги |
6 |
22500 |
45000 |
270000 |
23.05.04 |
Төмөр замын ашиглалт |
6 |
28000 |
56000 |
336000 |
23.05.05 |
Галт тэргийг хангах системүүд |
6 |
22500 |
45000 |
270000 |
23.05.06 |
Төмөр зам, гүүр ба тээврийн хонгилын барилга |
6 |
22000 |
44000 |
264000 |
Бакалаврт боловсролын эчнээ суралцах чиглэлээр |
|||||
38.03.01 |
Эдийн засаг |
5 |
23000 |
46000 |
230000 |
38.03.02 |
Менежмент |
5 |
23000 |
46000 |
230000 |
38.03.03 |
Боловсон хүчнийг удирдах |
5 |
23000 |
46000 |
230000 |
43.03.02 |
Жуулчлал |
5 |
26500 |
53000 |
265000 |
13.03.02 |
Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник |
5 |
20500 |
41000 |
205000 |
23.03.01 |
Газар дээрх тээвэр-технологийн иж бүрдлүүд |
5 |
23000 |
41000 |
205000 |
23.03.03 |
Тээвэр-технологийн машин ба иж бүрдлүүдийн ашиглалт |
5 |
23000 |
46000 |
230000 |
23.03.01 |
Тээврийн процессын технологи |
5 |
23000 |
46000 |
230000 |
27.03.04 |
Техникийн системийн удирдлага |
5 |
23000 |
46000 |
230000 |
09.03.02 |
Мэдээллийн системүүд ба технологиуд |
5 |
23000 |
46000 |
230000 |
08.03.01 |
Барилга |
5 |
23000 |
46000 |
230000 |
20.03.01 |
Техносферын аюулгүй байдал |
5 |
23900 |
47800 |
239000 |
Бакалаврт сургалтын эчнээ хэлбэрээр, зайны технологийг ашгиглан суралцах чиглэлээр |
|||||
38.03.01 |
Эдийн засаг |
5 |
19990 |
39980 |
199900 |
38.03.02 |
Менежмент |
5 |
19990 |
39980 |
199900 |
38.03.03 |
Боловсон хүнийг удирдах |
5 |
19990 |
39980 |
199900 |
43.03.02 |
Жуулчлал |
5 |
19990 |
39980 |
199900 |
38.03.06 |
Худалдаа |
5 |
19990 |
39980 |
199900 |
Бакалаврт сургалтын өдрөөр –эчнээ хэлбэрээр суралцах чиглэлээр |
|||||
38.03.01 |
Эдийн засаг |
4.5 |
26500 |
53000 |
238500 |
38.03.02 |
Менежмент |
4.5 |
26500 |
53000 |
238500 |
38.03.03 |
Боловсон хүчнийг удирдах |
4.5 |
26500 |
53000 |
238500 |
38.03.06 |
Худалдаа |
4.5 |
26500 |
53000 |
238500 |
43.03.02 |
Жуулчлал |
4.5 |
24900 |
49800 |
224100 |
Бакалаврт хоёрдахь дээд боловсролоор суралцах мэргэжил ба чиглэлээр |
|||||
Мэргэшил (эчнээ хэлбэр) |
4* |
35900 |
71800 |
287200 |
|
Бакалаврт суралцах чиглэл (эчнээ хэлбэр) |
3.5* |
35900 |
71800 |
466700 |
|
Мэргэшил (эчнээ хэлбэр) |
4.5* |
Сургалтын эчнээ хэлбэрээр мэргэжлээр тогтоосон хэмжээний дагуу |
|
||
Бакалаврт суралцах чиглэлүүд (эчнээ хэлбэр) |
4* |
Сургалтын эчнээ хэлбэрээр бакалаврт суралцах тогтоосон хэмжээний дагуу |
|